Бидний тухай

             МЭНДЧИЛГЭЭ 

              Та бүхнийхээ түмэн амар амгаланг айлтган мэндчилж байна.

              Эрхэм хүндэт ард иргэд ээ.

       Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн үндсэн чиг үүрэг нь  Баянзүрх дүүргийн хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, түүх соёлын үнэт зүйлсийг болзошгүй байгалийн, хүний, техникийн болон технологийн аюул, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, иргэдийн аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх явдал юм.

       Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт жилдээ дунджаар 700 гаруй обьектийн гал түймэр, 4-5 ой хээрийн түймэр, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой осол 110 гаруй  дуудлагатай байдаг билээ.  Зөвхөн өнгөрсөн 1 жилийн хугацаанд манай офицер, ахлагч нар нийтдээ  4500 гаруй хүний амь нас, эрүүл мэнд, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 20 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсныг иргэд та бүхэнд дуулгахад таатай байна.

    Тус хэлтсийн албан хаагчид бид  Улс эх орон, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг тодхон харуулж байна. Баянзүрх дүүргийн хүндэт иргэдээ болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагаа нь зөвхөн Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүч чармайлтаар бус энэхүү арга хэмжээ нь Баянзүрх дүүргийн нийт  ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаан дээр тулгуурлан хэрэгжсэнээр дүүргийн гамшигтай тэмцэх чадавхи нэмэгдэж, хамтдаа сэргийлж чадахыг цохон тэмдэглэмээр байна.

         Биднийг хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхэд байнга хамтран ажилладаг дүүргийн гамшгаас хамгаалах албад болон бидний ажил үйлсийг дэмждэг иргэд, олон түмэндээ Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт албан хаагчдын нэрийн өмнөөс болон хувиасаа  эрүүл энх, амжилт бүтээлийг хүссэн ерөөж байна.

                                        ХЭЛТСИЙН ДАРГА, ХОШУУЧ      В.БАТСАЙХАН