Үйл ажиллагааны танилцуулга

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН

 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

  1. ХЭЛТСИЙН  БҮТЭЦ, ОРОН ТОО

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь 2004 онд Гамшгаас хамгаалах штаб, 2005 оноос Онцгой байдлын ерөнхий газрын даргын 26 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон зохион байгуулагдан ажиллаж байна.

Тус хэлтэст офицер18, ахлагч 80, энгийн ажилтан 2, нийт 100 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.Үүнээс хэлтсийн дарга-1, гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч-1, гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч-1, гал түймрийн улсын хяналтын байцаагч-1, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн 2, нягтлан бодогч-1, автын механик-1, ангийн захирагч-2, салааны захирагч-8, аж ахуйн нярав-2, дуудлага хүлээн авагч-8, жолооч-19, гал сөнөөгч-51, архив, бичиг хэргийн ажилтан-1, нийт төрийн тусгай 98, гэрээт 2 албан хаагч ажиллаж байна. (хэлтсийн хэмжээнд гал сөнөөгч-4 ажиллаж байна).

 

  1. БАЙРЛАЛ

Онцгой байдлын хэлтэс нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 104, 105 дугаар өрөөнд ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байна. Тус хэлтсийн Аврах, гал унтраах 63 дугаар анги нь /8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг/, Аврах, гал унтраах 35 дугаар анги нь /28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг/.

  1. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

Үйлчлэх хүрээний нутаг дэвсгэр, хүн ам,

нийгэм эдийн засгийн үзүүлэлт

  • Баянзүрхдүүрэг нь 124.4 мянган га нутаг дэвсгэр, 28 хороо, 80170 мянган өрх, 31500 хүн амтай. Тус дүүрэгт 12625 гаруй аж ахуй нэгж байгууллага бүртгэлтэйгээс идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 8583 аж ахуйн нэгж байгууллагад гамшиг, гал түймрээс урьдчилан сэргийлэх ажил хийж байна.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО:

 

Оновчтой бодлого төлөвлөлт, мэргэжлийн удирдлагаар дүүрэг, хороод, хэлтэс, албад, аж ахуйн нэгж байгууллагыг хангаж, томилгоот хүч хэрэгсэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, удирдлагын шийдвэрийг хэрэгжүүлэх замаар гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах, хүн амын эрүүл мэнд, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, дүүргийн Засаг даргыг үнэн зөв мэдээллээр ханган, түүнд мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино.     

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС