Танилцуулга

2

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН  ХЭЛТСИЙН

АВРАХ, ГАЛ УНТРААХ 63 ДУГААР АНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛАГА

        Тус хэлтсийн Аврах, гал унтраах 63 дугаар анги нь Батлан хамгаалах яамны сайдын 1974 оны 10 дугаар сарын 1/307 тоот тушаалаар Ардын армийн 015-р ангийн галын постыг Гал унтраах 247-р анги болгон зохион байгуулж, Амгалан төмөр замын депогийн байранд үйл ажиллагаагаа эхлүүлж 1988 оны 7 сард  гал унтраах ангийн барилга баригдан ашиглалтанд орсон. МУ-ын Засгийн газрын 2002 оны тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газрын харъяанд шилжүүлэн 2005 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 63 дугаар анги болгон шинэчлэн зохион байгуулагдсан.

—  Тус анги нь орон тоогоор 51 албан хаагч үүрэг гүйцэтгэхээс

—  Ангийн захирагч-1,

—  Салааны захирагч-4

—  Нярав-1,

—  Дуудлага хүлээн авагч-4

—  Жолооч-13

—  Гал сөнөөгч-28

Нийт 51 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. (4 гал сөнөөгчийн орон тоо дутуу)

—  Гал унтраах зориулалтын  5, (4 тонны насосны автомашин, 8 тонны ус тээвэрлэгч автомашин, 2 тонны насосны  автомашин, гэрэл холбооны автомашин, автомеханик шатны автомашин )

—  Ачааны 1, (ЗИЛ-130 автомашин)

—  суудлын 2, (делька, стана автомашин)

—  нийт 8 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Үүнд

      -    isuzu  MS-33, 4 тн-ын насосны автомашин

-          Mitsubishi FR 517 8 тн-ын ус тээвэрлэгч, 2002 онд Япон улсад үйлвэрлэгдсэн.

-          Зил-130 АЦ-40, 63 А насосны автомашин 1980 онд ОХУ үйлдвэрлэгдсэн

-          Зил 130 ачааны автомашин 1987 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн

-          Istana суудлын автомашин 2002онд үйлдвэрлэгдсэн.

-          Delica суудлын автомашин 1996 онд үйлдвэрлэгдсэн

-          isuzu  Шатны машин 35м сунадаг 2013 онд Япон улсад үйлвэрлэгдсэн

      -    isuzu  Гэрэл холбоо 2013 онд Япон улсад үйлвэрлэгдсэн.

4

                  БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН  ХЭЛТСИЙН

АВРАХ, ГАЛ УНТРААХ 35 ДУГААР АНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

—  Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 322 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар сайдын 2008 оны 60 дугаар тушаалаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн харъяа хоёрдугаар зэрэглэлийн Аврах гал унтраах 35 дугаар ангийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс байгуулсан.

—  Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 35 дугаар анги нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 303 дугаар тушаалаар Ангийн захирагч 1, салааны захирагч 4, салааны захирагчийн туслах 4, нярав, багны засварчин 1, Механик жолооч 1, Гал унтраах автомашины жолооч 24, гал сөнөөгч 51, дуудлага хүлээн авагч 4, үйлчлэгч 1, нийт 90 төрийн тусгай албан хаагч,  төрийн үйлчилгээний 1 нийт 91 орон тоотойгоор баталсан.

—  Одоогоор ангийн захирагч-1, салааны захирагч 4, аж ахуйн нярав багны засварчин-1, гал унтраах автомашины жолооч-8, дуудлага хүлээн авагч-4, гал сөнөөгч-25, нийт 43 албан хаагч томилогдон ажиллаж байна.

Тус анги одоо Япон улсын буцалтгүй тусламжаар ирсэн isuzi маркын 3.5тн, 8тн-ын гал унтраах зориулалтын 2, ковш 1 автомашинтайгаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан гамшиг ослын дуудлаганд үүрэг гүйцэтгэж байна

3

ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС