Шөнийн дадлага сургалтыг зохион байгууллаа

         Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга хошууч В.Батсайханаар ахлуулсан тус хэлтсийн бие бүрэлдэхүүн 2017 оны 09 дүгээр  сарын 15-ны өдрийн 21-24 цагийн хороонд  М-Си-Эс Кока-Кола ХХК хамтран шөниm si esйн гал унтраах тактик тархалтын сургалтыг зохион байгууллаа.  Арга хэмжээнд  Онгой байдлын хэлтсээс 40 алба хаагчид, М-Си-Эс Кока-Кола ХХК-наас 118 ажилтан, албан хаагч нийт 158 хүн оролцлоо. Үдшийн 21 цагт байдал М-Си-Эс Кока-Кола ХХК-ний үйлдвэрийн байранд Газар хөдлөлтийн улмаас  галын аюултай нөхцөл  үүссэн гэж үзэж тухай байгууллагын ажилтан албан хаагчдыг зарлан мэдээлэх дохиогоор  цугларах цэгт цугларсны дараа бүртгэлийг явуулж тус үйлдвэрийн  ажилтан албан хаагчдын гамшгийн үед байх шаардлагатай хүн нэг бүрийн үүргэвчийг шалгаж болзошгүй гамшиг ослын үед тухайн байгууллагын ажилтан албан хаагчид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан  мэргэжлийн байгууллага ирэхээс өмнө томилгоот бүрэлдэхүүн, мэргэжлийн албад  хэрхэн ажиллаж талаар дадлага сургалтыг хийлээ.