ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

         Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Онцгой байдлын албаны үйл ажиллагааг сурталчлах” удирдамжийн  хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2018 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр онцгой байдлын албыг сурталчлах ажлыг  Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 14,87,120,102 дугаар сургуулийн 6-7 ангийн 120  сурагчдыг хамруулан Гал түймэр унтраах, аврах ангитай танилцах  аялалыг  зохион байгууллаа. Аялалын хөтөлбөрийн дагуу аялалд хамрагдсан сурагчдыг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч В.Батсайхан, Хэлтсийн орлогч, ахмад Р.Баянжаргал нар хүлээн авч уулзаж онцгой байдлын албаны үйл ажиллагааг танилцуулсан.  Мөн сурагчдыг  Гал түймэр унтраах, аврах 63,35 дугаар ангиудын  машин техник хэрэгсэлтэй танилцуулж, гал унтраах тархалтын үзүүлэх сургалтыг зохион байгуулсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*