НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ “ӨСВӨРИЙН АВРАГЧ” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН АВРАГЧИД ТУСГАЙ БАЙРАНД ШАЛГАРЛАА

        Нийслэлийн түүхт 379 жилийн ой, Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн аварга шалгаруулах “Өсвөрийн Аврагч-2018” тэмцээнийг  2018 оны 10 дугаар сарын 13 өдөр  Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.   Тус тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас  аваргаар шалгарсан  БЗД-ийн 120 дугаар сургууль, Багануур дүүргийн 125 дугаар сургууль, БГД-ийн Сэтгэмж цогцолбор сургууль, СБД-ийн 4 дүгээр сургууль, СХД-ийн 105 дугаар сургууль, Налайх дүүргийн 103 дугаар сургууль, ХУД-ийн 34 дүгээр сургууль,  ЧД-ийн 23 дугаар сургуулийн нийт 60 гаруй өсвөрийн аврагч сурагч оролцсон юм.  Тэмцээний нийлбэр оноогоор БЗД-ийн 120 дугаар сургуулийн “Тусгай” бүлэг тусгай байранд  шалгарч, өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр  шагнууллаа.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*