ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ИРГЭН БҮРИЙН ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран “ИРГЭН БҮРИЙН ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ”  сэдэвт  өдөрлөгийг 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Г.К Жузовын талбайд зохион байгууллаа.                  Өдөрлөгт  Өсвөрийн улаанзагалмайчид,өсвөрийн аврагч клубын гишүүд  оролцож  иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх  мэдлэг, мэдээллийг түгээж иргэдийн дунд “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч Бэлэн” гамшгаас хамгаалах буухиа тэмцээнийг зохион байгуулсан. Мөн үйл ажиллагааны үеэр иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлийн гарын авлага тараах материалыг хүргүүлэн ажилласан. 

Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг олон нийтийн хүч, оролцоонд тулгуурлан бууруулах, иргэн нэг бүрийн гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд өдөрлөгт хүрэлцэн ирсэн 120 гаруй иргэдэд өрхийн бэлэн байдлын төлөвлөгөөг хэрхэн хийх талаар заавар зөвлөмжийг өгч, бэлэн байдлыг хангуулах талаар уриалгыг дэвшүүлж флаш моб бүжгийг нийтийн дунд зохион байгуулсан. 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*