“Өсвөрийн аврагч-2018” тэмцээнийг зохион байгууллаа

       Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаанзагалмайн хороо, Дэлхийн Зөн олон улсын байгууллагууд хамтран  ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Өсвөрийн аврагч-2018” тэмцээнийг  2018 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

        “Өсвөрийн аврагч” тэмцээнийг сурагчдын бие бялдарыг хөгжүүлэх, онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах таниулах, иргэдэд болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалахад сургаж дадлагажуулах анхан шатны мэдлэг олгох зорилгоор  2013 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион  байгуулж байна.

               Тэмцээний эхний шатанд  дүүргийн  Ерөнхий боловсролын сургуулийг 1,2,3 дугаар бүсүүд  шилдэг  эхний 2 сургуулиа шалгаруулж  Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон.

              Баянзүрх дүүргийн “Өсвөрийн аврагч-2018” тэмцээний финалын шалгаруулалтанд  1 дүгээр  бүсээс 84, 97 дугаар сургууль, 2 дугаар бүсээс 44, 79 дүгээр сургууль, 3 дугаар бүсээс 87, 120 дугаар сургуулиуд  бүсээ төлөөлөн  5 төрөлөөр  хурд, хүч, авхаалж, самбаагаа сорилоо.

            Тэмцээний тэргүүн байранд 120 дугаар сургуулийн  “Тусгай” баг , дэд байранд  97 дугаар сургуулийн “Дөл”баг, гуравдугаар байранд 87-р сургуулийн “Оч” баг шалгарч  өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*