ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

        Хүн мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс Мал аж ахуй эрхлэх хориглосон бүсээс нүүсэн айл, өрхийн хашаа саравчийг буулгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг  2018 оны 08 дугаар сарын 26-наас хийж эхэллээ.

                     

         Тухайлбал өнгөрсөн долоодугаар сард Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаар тогтоол, Нийслэлиийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/578 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байсан 83 өрхийн 3.594 малыг зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*