ТАРВАГАН ТАХАЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

 

Хүн, мал, амьтаны гоц халдварт өвчин тарваган тахалаас урьдчилан  сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын А/720 тоот  захирамжийн хэрэгжилтийг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн 10 дугаар сарын 19-ны хүртэл Баянзүрх авто техникийн шалган нэвтрүүлэх товчоонд  дүүргийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Замын цагдаа, Цагдаагийн 3 дугаар хэлтсүүд хамтран 24 цагаар хяналт шалгалтыг явуулж байна.

Хяналт шалгалтын хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран дүүргийн ногоон бүс, мал бүхий хороодод хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Иргэн та сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад мэдээллэх, тарвага агнах, өвчих, мах, түүхий эдтэй харьцахаас цээрлэхийг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*