ГОЛ, УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА.

          Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт он гарсаар 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар  нийт  3 удаа усны осол гарч, 2 хүн амь насаа алджээ. Үүнээс 1 нь хүүхэд, 1 нь насанд хүрсэн иргэн байна. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм.Иймээс үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү.

Иргэн та:

  • Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх.
  • Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу хараа хяналтгүй явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахыг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*