Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг тогтоож хориглосон самбар байршууллаа

             Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам” батлагдсан. Энэ журмын дагуу Баянзүрх  дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх, мал бүхий айл өрх байхыг хориглосон бүсэд хориглох самбарыг өнгөрсөн амралтын өдрүүдэд байршуулан иргэдэд мэдээлэл өгч ажиллаа. Самбарыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр  дараах  8 газарт байршууллаа.

  1. БЗД-ийн 9 дүгээр хороо Ээж хайрханы задгай-Улиастайн ам орох замд
  2. БЗД-ийн 21 дүгээр хороо Тоосгоны үйлдвэр
  3. БЗД-ийн 23 дугаар хороо Баатархайрханы задгай
  4. БЗД-ийн 22 дугаар хороо ШШГЕГ-ын 407 дугаар хорих анги
  5. БЗД-ийн 11 дүгээр хороо Эмийн ургамал Зүүн аймгуудын чиглэлийн замд
  6. БЗД-ийн 11 дүгээр хороо Туул зөрлөг Чулуутын ам-Хүрхрээтийн амны дунд
  7. БЗД-ийн 11 дүгээр хороо Баянзүрхийн товчоо Гүүрний зүүн талд голын эрэг
  8. БЗД-ийн 20 дугаар хороо Баянтөхөм Гүнжийн хоолой чиглэл зам

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*