Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдаж байна

              Нийслэлийн Засаг даргын А/41 тоот захирамж,  Баянзүрх дүүргийн засаг даргын  2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/211 дүгээр захирамжийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Баянзүрх  дүүргийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдаж байна.

        Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулийн нээлт 06 дугаар сарын 14-ны өдөр болж, дүүргийн бие бүрэлдэхүүний бэлэн байдлын үзлэг, штабын дадлага сургууль   үргэлжилж байна.

         Энэхүү иж бүрэн дадлага сургуулийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хошууч Б.Мягмардорж удирдан явуулж, дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Т.Баясах, Засаг даргын  цагийн байдалд тохирсон шаардлагатай арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна.

            Бэлэн байдлын үзлэгт дүүргийн Онцгой комиссын гишүүд, 57 төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын 870 орчим хүн оролцож, хүн нэг бүрийн гамшгийн үеийн бэлэн байдлын үүргэвчинд байвал зохих зүйлүүд болон жагсаалын бэлэн байдлаа шалгууллаа.

      Штабын дадлага сургуулийг 3 цагийн байдлын  үүрэг даалгаврыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

            Өнөөдөр иж бүрэн сургуулийн биет дадлага үргэлжлэнэ. Биет дадлага сургуулийг  Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, Үер, усны аюултай тэмцэх, Ой хээрийн түймэртэй тэмцэх цагийн байдлуудад дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн албадууд хамтран ажиллаж үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах талаар дадлага сургууль болно .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*