Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Саруул хотхон, Баянмонгол хороололын хажууд кран унаж хүн бэртсэн дуудлагыг дагуу Нийслэлийн аврах ангийн томилгоот бүрэлдэхүүн очиход Саруул хотхоны баригдаж байсан барилгын цамхагт кран хугарч унасан кранистыг иргэд гарган Түргэн тусламж-103-т хүлээлгэн өгч Гэмтэл согогын үндэсний төврүү явуулсан байсан тул тухайн хэсгийг шалгаад буцсан.
Ослын газарт Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч дэд хурандаа Д.Цэцэндалай, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын өргөгч механизм хариуцсан улсын ахлах байцаагч Д.Эрдэнэхүү, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Чулуунчимэг, Барилгын хяналтын улсын байцаагч Ц.Алтансүх, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч ахмад М.Батмөнх ахлагчтайжижүүрийн шуурхай бүлэг тус тус хүрэлцэн очиж газар дээр нь үзлэг шалгалтыг явуулсан.Ослын газарт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга хурандаа Б.Мандахгэрэл, нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга дэд хурандаа Н.Нямхорлоо нар хүрэлцэн ирж ослын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өгч ажилласан. Нийслэлийн Мэргэжлийн хяналт газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс хамтран хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг явуулж, ослын шалтгаан нөхцлийг тодоруулахаар ажиллаж байна.