Шинэ мэдээ

ЭРСДЭЛГҮЙ ХОРОО АЯНЫ ХҮРЭЭНД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн 380 жилийн ойг угтах ажлын хүрээнд НЗДТГ-аас 2019 онд дэвшүүлсэн “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгох” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн хороодод “Эрсдэлгүй хороо” аяныг эхлүүлээд байна. Энэхүү аяны хүрээнд БЗД-ийн 17 дугаар хорооны гадна талбайд 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Нээлттэй хаалганы өдөр” -ийг зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрт дүүргийн Онцгой байдлын хэлтэс, ...

Read More »

УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан сүүлийн үед иргэд усанд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Иймд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 16-наас эхлэн өдөр бүр “Туул голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд Хар усан тохойгоос Маршалын гүүр хүртлэх ...

Read More »

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ 15 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой  маргааш буюу 2019 оны 06 дугаар сарын 20-ний өдөр тохионо.  Ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Онцгой байдлын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнд  баяр хүргэж, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.          Хүндэтгэлийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг, Засаг даргын ...

Read More »

ҮЕР УСНЫ ДУУДЛАГЫН ДАГУУ ЦАГ АЛДАХГҮЙ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ АЖИЛЛАА

2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр орсон борооны улмаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 25 айл, өрх усанд автсан гэсэн дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид түргэн шуурхай ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаа. Тухайлбал, Улаанбаатар хотод энэ сарын 16-наас 17-ний шилжих шөнийн 00:30 цагт орсон түр зуурын хүчтэй борооны улмаас БЗД -ын 26 дугаар хороо Баян Монгол ...

Read More »

БИД МАНЛАЙЛАГЧ БАЙГУУЛЛАГА БОЛЛОО

Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн 80 жилийн ойг угтсан нийслэлийн “Хүмүүнлэгийн үйлсийг манлайлагчдыг алдаршуулах” ёслолын арга хэмжээ өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Ёслолын арга хэмжээний үеээр салбар салбарын хүмүүнлэгийн үйлсийг манлайлагч байгууллагуудыг алдаршуулсанаас амжилт болон бусад ажил үйлсээрээ манлайлан “Хүмүүнлэгийн үйлсийг манлайлагч” байгууллагаар хошууч В.Батсайхан даргатай Баянзүрхдүүргийн Онцгой байдлын хэлтэс шалгарч өргөмжлөл хүртлээ.

Read More »

ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ АМЬДРАХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран Амгалан захын гадна талбайд “ Иргэдийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах нь” сэдэвт өдөрлөгийг ...

Read More »

СӨХ-ЫН ЗАХИРАЛ НАРЫН СУРГАЛТ БОЛЛОО

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт он гарсаар 436 удаагийн гал түймрийн дуудлага гарсан. Эдгээр гал түймрийн дуудлагын 30.1 хувь нь хог, хогийн сувгийн гал түймрийн дуудлага эзлэж байна. Иймд Онцгой байдлын хэлтсээс хог, хогийн сувгийн гал түймрийн дуудлагын тоог бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор тус дүүргийн 1, 2, 3, 4, 25, 26 дугаар хороодын нутаг дэвсгэрт байрлах сууц өмчлөгчдийн холбоодын удирдах ажилтны ...

Read More »

БАЯР АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД УСНЫ ЭРГҮҮЛ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАА

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  баяр амралтын өдрүүдэд буюу  6 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Туул голын эрэг дагуу усны ослоос урьдчилан сэргийлэх  зорилгоор  Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бэлтгэл ээлжийн 10 албан хаагч 2 автомашинтайгаар усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл шалгалтыг 09-20  цагийн хооронд  байгууллаа.           Эргүүл шалгалтын явцад  голын усанд суусан 2 автомашинтай 10 иргэнийг аварч, төөрсөн нэг ...

Read More »

ХАБЭА-ЫН АЖИЛТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсүүд хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барилгын компанийн  ХАБЭА ажилтнуудад “Ажлын байран дахь аюулгүй байдлыг ханган ажиллах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 65 барилгын компанийн 86 ХАБЭА ажилтнуудад хамрагдлаа.    Тус сургалтаар барилгын салбарын ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах ...

Read More »

АЛБА ХААГЧДАД АМИЛУУЛАХ СУУРЬ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2019 онд бие бүрэлдэхүүний сургалтын чанар үр нөлөөг сайжруулах зорилтыг тавьж ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагч нарт Дүүргийн Улаан загалмайн хорооноос Амилуулах суурь тусламж, Хахах үед авах арга хэмжээ, түлэгдэлтийн эсрэг авах арга хэмжээний талаарх сургалтыг зохион байгууллаа.

Read More »